Б.Ичинхорлоод СГЗ цол хүртээв

Б.Ичинхорлоод СГЗ цол хүртээв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.07.06/ төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 

Энэ хүрээнд утга зохиол, соён гэгээрүүлэх салбарт тасралтгүй 30 гаруй жил хөдөлмөрлөхдөө нүүдэлчин сэтгэлгээний давтагдашгүй онцлог бүхий монгол яруу найргийг хөгжүүлэн, эх түүх, язгуур өв соёлоо түгээн дэлгэрүүлж, соёл урлагийг хөгжүүлэх үйлсийг манлайлан ажиллаж буй хөдөлмөр бүтээл, Үндэсний төв номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, хамгаалах, номын сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Баярхүүгийн Ичинхорлоод Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртээв.