О.Цогтгэрэлийг АН-ын бүлгийн даргад Д.Дорлигжав, Х.Баттулга нар зүтгүүлж, Ц.Туваан дэмжиж байгаа ажээ

О.Цогтгэрэлийг АН-ын бүлгийн даргад Д.Дорлигжав, Х.Баттулга нар зүтгүүлж, Ц.Туваан дэмжиж байгаа ажээ

Өнгөрсөн долоо хоног /2022.07.01/-т УИХ-ын гишүүн Д.Ганбат болон С.Эрдэнэ нар мэдээлэл хийж, УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааг зогсоож, дуусгавар болгож байна гэж мэдэгдсэн.

-Д.ГАНБАТТАЙ УИХ ДАХЬ АН-ЫН ГИШҮҮД УУЛЗАЖ, УЧРАА ОЛОЛЦООГҮЙ БАЙНА-

Тодруулбал, Д.Ганбат “Гишүүдийн тоо 8-аас бага бол УИХ дахь бүлгийг тараана гэж заасан. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа үүгээр дуусгавар болж байгааг мэдэгдэж байна” гэсэн. Учир нь өнгөрөгч 2021 оны аравдугаар сард УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг АН-аас хөөж, УИХ дахь АН-ын бүлгээс эдгээр гурван гишүүний хассан гэж Д.Ганбат мэдэгдэж байв. Ингээд АН-ын бүлгийг найман гишүүнтэй болсон гэж Д.Ганбат, С.Эрдэнэ нар үзсэн хэрэг.

Харин өнгөрсөн баасан гараг /2022.07.01/-т Д.Ганбат УИХ дахь АН-ын бүлгээс гарсан гэж мэдэгдэхээр долоон гишүүн бүлэг байгуулах эрхгүй болсон гэж тэд тооцжээ.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар чуулганы индэр дээрээс зарласан тохиолдолд Д.Ганбат, С.Эрдэнэ нарын мэдэгдэл албажих ёстой аж. Харин Г.Занданшатар “энэ тухай” зарлаагүй тул УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.  Иймд УИХ дахь АН-ын бүлгийн даргын өрсөлдөөнд О.Цогтгэрэл, Н.Ганибал, Адъяасүрэн нар өрсөлдөнө гэдгээ гишүүддээ мэдэгдсэн байна. Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Д.Ганбаттай энэ талаар ярилцаагүй, тэд учраа олоогүй байгаа аж.

Цаашлаад УИХ дахь АН-ын бүлгийн даргад О.Цогтгэрэлийг Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар зүтгүүлж байгаа бол, түүнийг УИХ-ын гишүүн Ц.Туваан дэмжиж байгаа талаар тус намын гишүүд дотор яригдаж байгаа аж. Харин Н.Ганибал, Д.Адъяасүрэн нарын хувьд бүлгийн даргад өрсөлдөнө гэдгээ гишүүддээ мэдэгдсэн байна.




Өнөөдөр хулгана өдөр

18 минутын өмнө

Өнөөдөр гахай өдөр

23 цагийн өмнө