УИХ-ын гишүүн С.Одонтуяад Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол хүртээжээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяад Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол хүртээжээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнаж байгаа билээ. 

Энэ хүрээнд УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяад Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртээжээ. 

Тэрбээр 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,  2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,  2020 оноос Монгол Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байна.



Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө