Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн жанжин малгай "Халх дөрвөн аймаг"-ийг бэлгэдэв үү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн жанжин малгай "Халх дөрвөн аймаг"-ийг бэлгэдэв үү

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дөнгөж сая наадмыг нээж үг хэллээ. Үндэсний их баяр наадмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөх өнгийн дээл, мөн өнгийн жанжин малгайгаар гоёжээ. Дөрвөн талт жанжин малгайн дөрвөн тал нь урьд цагт Монгол Улсад байсан халх дөрвөн аймгийг төлөөлдөг байна. Тийм учраас дөрвөн талт жанжин малгай нь хүндэтгэлийн өмсгөл бөгөөд тэргүүн дээрээ эх орноо мандуулан байгаа гэсэн бэлгэдэлтэй хэмээдэг аж. Харин энэ талаар "Төрийн ёслолын алба"-наас ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ. 2022.07.11




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө