Монгол дахь Японы Элчин сайдын яам эмгэнэл илэрхийлэх хүмүүсийг өнөөдрийг дуустал хүлээн авч байна

Монгол дахь Японы Элчин сайдын яам эмгэнэл илэрхийлэх хүмүүсийг өнөөдрийг дуустал хүлээн авч байна

Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо таалал төгссөнтэй холбогдуулан Монгол дахь Японы Элчин сайдын яам эмгэнэлийн дэвтэр нээж, иргэдийг хүлээн авч байна. Эмгэнэл илэрхийлэх хүмүүсийг өнөөдөр Элчин сайдын өргөөнд 10.00-12.00, 14.00-17.00 цагийн хооронд хүлээн авах юм

Монгол дахь Японы Элчин сайдын яамнаас мөн дараах зүйлсийг анхааруулжээ.

  • ЭСЯ-нд зочдод зориулсан машины тусгай зогсоол байхгүй болохыг анхаарна уу.
  • ЭСЯ-нд ороход биеийн байцаалт шалгах тул цээж зураг бүхий үнэмлэхтэй ирнэ үү.

Мөн өнөөдрийг дуустал эмгэнэлийг цахим шуудангаар хүлээн авах юм байна.

Цахим хаяг: [email protected] (Соёл, мэдээллийн хэлтэс)

Агуулга:

  1. Гарчиг:【Эмгэнэл илэрхийлье】
  2. Овог, нэр:
  3. Байгууллага, албан тушаал(бичихгүй байж болно):
  4. Зурвас: