Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сурын харваа өнөөдөр /2026.07.05/ 09:00 цагт ёслол төгөлдөр эхэллээ.
Энэ жилийн баяр наадмын өсвөрийн сурын харваанд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 420 гаруй өсвөрийн харваач оролцож байгаа бөгөөд тэмцээн долдугаар сарын 5-6-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Үндэсний сурын харваа нь монголчуудын өвөг дээдсээс өвлөн уламжилж ирсэн үнэт өв соёлын нэг бөгөөд хүүхэд, залуучуудын дунд түгээн дэлгэрүүлэх, залгамж халааг бэлтгэхэд чухал ач холбогдолтой билээ.
ВИДЕО: