Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах бөгөөд энэ үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэгт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ.
Жүжигчин И.Одончимэг нь тайз, дэлгэцийн урлагт олон арван жил үр бүтээлтэй ажиллаж, драмын жүжиг, хошин урлаг, киноны олон дүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч юм. Тэрбээр 1989 онд Улсын багшийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсөж, уран бүтээлийн гараагаа Хүүхэд, залуучуудын театрт эхлүүлжээ. Улмаар 1991 онд Улсын драмын эрдмийн театрт шилжин ажиллаж, 2000 оныг хүртэл тайзны олон гол болон туслах дүрийг бүтээсэн байна. Харин 2001 оноос хойш "Х-ТҮЦ" продакшинд уран бүтээлээ туурвиж, тайз, дэлгэцийн олон бүтээлээр үзэгчидтэйгээ уулзсаар иржээ.