Ван И: Монгол Улсын ЕС Хятадын дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцохгүй гэснийг сайшааж байна

2022-08-08 11:16

Монгол Улс, БНХАУ-тай хил дамнасан төмөр зам, боомт, махны экспортыг нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллана

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр /2022.08.08/ манай улсад айчилж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар хамтын ажиллагааны холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Тухайлбал, Гашуунсухай-Ганц мод боомт хоорондын хил дамнасан төмөр замын холболтын талаар санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх, Улаанбаатарын гэр хорооллыг орон сууцжуулах, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хоёр улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, Монгол Улсын оюутнууд БНХАУ-д танхимаар суралцахыг дэмжих, мод тарих ажлыг дэмжих зэрэгт хамтран ажиллахаар болжээ.

2022-08-08 10:37

Ван И: Монгол Улсын ЕС Хятадын дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцохгүй гэснийг сайшааж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2022.08.07/ хүрэлцэн ирсэн билээ.

Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцох юм.

Тэгвэл тэрбээр өнөөдөр /2022.08.08/ Төрийн ордонд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр, “Монгол Улсад айлчилж байгаадаа таатай байна. Манай Засгийн газрын зүгээс Хятад, Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд Монголын улс төр тогтвортой байгаасай гэж хүсэж байна. Монголын ард түмний өөрийн сонгосон замд эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Хятад гадаад харилцааны бодлогод Монголыг тэргүүн эгнээнд тавьдаг. Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Тайвань, Шинжаан, Төвд зэрэг дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Үүнийг бид сайшааж байна” гэлээ.

2022-08-08 10:42

LIVE: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар мэдээлэл хийлээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад өнөөдөр айчлал хийж байна. Тус айлчлалын талаар манай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар мэдээлэл хийж байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ: