Б.Батцэцэг: 2027 он гэхэд эмэгтэй алба хаагчдын тоог 15 хувь хүртэл нэмэх бодлого баримталж байна

Б.Батцэцэг: 2027 он гэхэд эмэгтэй алба хаагчдын тоог 15 хувь хүртэл нэмэх бодлого баримталж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад энэ сарын 8-11 /2022.08.08-11/-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. Тэгвэл өнөөдөр /2022.08.09/ тус айлчлалаас хүлээж буй үр дүн, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хамтарсан мэдэгдэл хийлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн. Өнгөрсөн 2021 онд манай улс тус байгууллага дахь гишүүнчлэлийнхээ 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, нэгэн жарны хамтын ажиллагааныхаа ололт амжилтыг дүгнэн, цаашдын зорилго, зорилтуудаа тодорхойлсон. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттеришийн энэ удаагийн айлчлал нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсний 20 жил, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жилийн түүхэн ойтой давхцаж байгаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оруулж буй манай улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. МУ хүний эрхийг дээдэлсэн эмэгтэйчүүдийн ялгаврлан гадуурхалт ангид тэгш эрхтэй байх ёстой гэж үздэг ардчилсан улс билээ. Энэ ч үүднээс манай улс НҮБ-ын аюулгүй зөвлөлийн эмэгтэйчүүд энх тайван аюулгүй байдлын тухай 1325 дугаар тогтоолын дагуу энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэй албан хаагчдын тоог 15 хувь хүргэх уриалгыг дэмжин 2027 он гэхэд энэхүү зорилгод хүрэх бодлого баримталж байна” гэв.

LIVE:




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө