Антонио Гуттереш твиттертээ "Монголын энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлж байна" хэмээн жиргэжээ

Антонио Гуттереш твиттертээ "Монголын энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлж байна" хэмээн жиргэжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2022.08.08/ хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш өнөөдөр /2022.08.09/ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан билээ. 

Тэгвэл тэрээр энэ үеэрээ, Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцсан юм. Мөн НҮБ-ын тэргүүн Антонио Гуттереш өөрийн твиттер хуудсандаа "Би Монголын энхийг сахиулагчидын дэлхийн хэмжээнд энгийн иргэдийг хамгаалах үүрэг амлалтад хүндэтгэл үзүүлж байна. Монгол Улс нэг хүнд ногдох энхийг сахиулах ажиллагаанд хамгийн их хувь нэмэр оруулдаг" хэмээн жиргэжээ. 

 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө