Ө.Энхтүвшин Тувагийн тэргүүнтэй уулзаж "Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр зам"-ын талаар ярилцсан гэв

Ө.Энхтүвшин Тувагийн тэргүүнтэй уулзаж "Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр зам"-ын талаар ярилцсан гэв

Манай улсаас ОХУ-д суугаа элчин сайд Ө.Энхтүвшин тус улсын Бүгд Найрамдах Тува улсын тэргүүн Владислав Товарищтайович Ховалыгтай өчигдөр /2022.08.10/ уулзсан талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. Тус уулзалтаар Монгол Улс, ОХУ-ын Бүгд найрамдах Тува Улсын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцож, Монгол, Орос, Хятадыг холбох хил дамнасан төмөр замын болон авто замын төслийн боломжит чиглэл, хийж байгаа ажил, хэтийн төлөв, бүтээн байгуулалтын талаар хөндөн ярилцсан гэжээ.