"Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хүн бол Х.Баттулга. Монгол ялагдсан” гэж Х.Нямбаатар мэдэгджээ

"Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хүн бол Х.Баттулга. Монгол ялагдсан” гэж Х.Нямбаатар мэдэгджээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.08.15/ хэвлэлд ярилцлага өгчээ. Түүний ярилцлагийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тэрээр тус ярилцлагадаа, Миний сонссоноор ОХУ-ын эдийн засаг Хятадын Гуандун мужтай дүйдэг гэсэн. Тэгэхэд ОХУ бидний дэргэд эдийн засгийн хувьд ямар их чадавхтай билээ? Гэтэл бид хаана явж байгаа юм.

"Тэнэгрэл"-ээрээ харин ч дээгүүрт яваа. "Монгол ялна" гээд. Ялчихсан нь хаана байгаа юм.

Даяаршиж, дэлхий нийттэй интеграцид орж, худалдаа арилжаа хийж, уул уурхайн бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж байж сайн сайхан амьдарна. Зарим нэг хүмүүсийн мэдээлэл мэдлэг дутаад улс төр хийж, маш олон жил сайн сайхан амьдарлаа даа. Манай экс Ерөнхийлөгч байна” гэжээ.

Мөн тэрээр, Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хүн бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга. Бүгд л мэдэж байгаа. Гялгар уутанд элс хийж цоолоод баялаг чинь алга болно, дуусна гээд явж байсан хүн. Үүний ард олж болох орлого буюу алдагдсан боломж нь 80-90 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа.

Ийм үнээр мань хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон байж магадгүй. Тэр бол зөвхөн Х.Баттулгын зорилгодоо хүрсэн үйлдэл. Нийт монголчууд, "Монгол ялна" гэж бодож явсан хүмүүс бүгд ялагдсан.

Өнөөдрийн Монгол Улсын нийт гадаад өртэй тэнцэхүйц хэмжээний боломжийг нөхөр экс Ерөнхийлөгчийн пропагандад алдсан. Үүнийг ч цааш нь нэхэмжлэх ёстой!. Энэ талаар материалыг холбогдох байгууллагаас ирүүлэх хүсэлтийг тавьсан. Алдагдсан боломжуудын өртгийг нэхэмжлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн” гэжээ.