Стратегийн төслүүдийг гацааж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр Х.Баттулгыг шалгана

Стратегийн төслүүдийг гацааж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр Х.Баттулгыг шалгана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар  удаа дараа хэвлэлд мэдээлэл өгч "Стратегийн том төслүүдийг гацааж улсыг хохироосон хүмүүс хариуцлага хүлээхгүйгээр албан тушаалаасаа буудаг жишиг тогтлоо. Засгийн газраас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж томоохон төслүүдийг гацааж Монголыг хохироосон хүмүүст хариуцлага тооцдог болно. Энэ жишгийг эхлүүлнэ. Прокурор ажлаа хийх ёстой" гэж мэдэгдсэн. 

Тэгвэл тэдний хэлээд буй "Стратегийн  төслүүдийг гацааж улс орныг хохироосон хүн" нь Х.Баттулга бололтой. Тиймээс ч түүнийг Гашуунсухайтын төмөр замыг гацаасан гэх үндэслэлээр удахгүй шалгах нь тодорхой болсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өмгөөлөгч Б.Баасанцогт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх зэрэг Х.Баттулгын ойролцоох хүмүүсийг шалгаж эхэлсэн нь ч дээрх агуулгатай холбоотой аж.