Ц.Нямдоржийн оронд Х.Нямбаатар очиж, Б.Батцэцэг, Г.Сайнханбаяр нар суудалдаа үлдэж, Х.Болорчулуун, Г.Мөнхцэцэг нар сайдад амбицтай байна

Ц.Нямдоржийн оронд Х.Нямбаатар очиж, Б.Батцэцэг, Г.Сайнханбаяр нар суудалдаа үлдэж, Х.Болорчулуун, Г.Мөнхцэцэг нар сайдад амбицтай байна

Үндсэн хуулийн 39.1-д “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан байдаг. Харин өчигдөр /2022.08.15/ хуралдсан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар дээрх заалт нь үзэл баримтлалд харшилж байна гэж үзэн хүчингүй болгож, Засгийн газрын бүх сайд нар УИХ-ын гишүүн байж болно гэсэн шийдвэрийг гаргалаа.

Ингэснээр “УИХ-ын гишүүн биш Засгийн газрын сайд нар бүгд огцрох” нөхцөл бүрдээд байна. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Соёлын сайд Ч.Номин нарын “УИХ-ын гишүүн биш” сайдууд чөлөөлөгдөх тухай яригдаж байна.

Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайнханбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гэсэн гурав албан тушаалд  нь үлдээх тухай яригдаж байгаа аж.

Тэгвэл огцрох сайдуудын оронд хэн гэж УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдаар томилогдохоор МАН болон парламент дотор амбицалж байгаа талаар олон талын эх сурвалжаас авсан мэдээлэлд тулгуурлан хүргэж байна.

Тодруулбал;

  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн оронд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
  • Шадад сайдад УИХ­-ын гишүүн Ж.Мөнхбат
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ­-ын гишүүн Б.Энхбаяр
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад УИХ­-ын Х.Болорчулуун
  • Соёлын сайдад УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
  • Байгаль орчин аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
  • Эрчим хүчний сайдад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
  • Зам, тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
  • Эрүүл мэндийн сайдад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Д.Сарангэрэл

Харин шинээр байгуулагдсан яам болох;

  • Цахим хөгжил харилцаа холбооны сайдад УИХ-ын гишүүн Н.Учрал,
  • Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эсвэл Ч.Хүрэлбаатар нарын нэр яригдаж байна.

Нөгөө талаар зарчмын хувьд УИХ-д хоёр болон түүнээс дээш сонгогдсон, өмнө нь олон удаа сайд хийж байгаагүй парламентын гишүүдийг сонгох саналыг зарим нэг нь шаардаж байгаа аж. Мөн сайдад горилогсдын дээрх нэрс өөрчлөгдөж магадгүй юм.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө