УИХ-ын гишүүдийг хотод ойр байхыг сануулж, энэ сарын 20-нд ээлжит бус чуулган хуралдана гэжээ

УИХ-ын гишүүдийг хотод ойр байхыг сануулж, энэ сарын 20-нд ээлжит бус чуулган хуралдана гэжээ

Өчигдөр /2022.08.16/ Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болсон.

Хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж байна гэх шийдвэрийг гаргасан. Их суудлын хуралдаанаас тус шийдвэрийг гаргаснаар өнгөрсөн жилээс хойш тасралтгүй ярьж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь тодорхой болсон юм. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхдээ УИХ-ын намрын ээлжит бус чуулганыг зарлахаар болсон байна.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар намрын ээлжит чуулганыг энэ сарын 20 эсвэл 22-ны /2022.08.20-22/ өдрийн аль нэгэнд нь хуралдуулж эхэлж магадгүй бөгөөд тодорхой товыг өнөөдөр гаргах юм байна.  

Мөн УИХ-ын гишүүдийг энэ сарын 15-ны өдрийг хүртэл /2022.08.15/ чөлөөтэй амарч болно. Харин энэ өдрөөс хойш Улаанбаатар хоттой ойр байхыг УИХ-ын тамгын газраас сануулж байжээ.