“Х.Баттулгын компани махны квотыг аваад Хятадуудад зарсан” талаар Х.Нямбаатар сайд хэвлэлд ярьжээ

“Х.Баттулгын компани махны квотыг аваад Хятадуудад зарсан” талаар Х.Нямбаатар сайд хэвлэлд ярьжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар саяхан /2022.08.15/ хэвлэлд “Алдагдсан боломжийн 80 их наядыг экс Ерөнхийлөгчөөс нэхэмжлэх ёстой” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн. Түүний ярилцлагийг ЭНД ДАРЖ үзэ үү

Х.Нямбаатар сайд тус ярилцлагаараа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар зарим ноцтой асуудлуудыг ярьсан байдаг. Тодруулбал, тэрээр, “Магадгүй тэр хүн /Х.Баттулга/ миний ярилцлагыг унших л байх. Одоо болно. М.Батчимэг гээд сайхан төрийн түшээ байлаа. Тайванийн тагнуул гээд л цоллож, кино зохиол хийсэн. Сэтгэл санааны гүн хямралд оруулсан. Дараа нь төрийн том зүтгэлтэн Г.Батхүү агсныг "Тангарагийн буг" болгосон. Үр хүүхэд хэдэн үеэр нь доромжилсон. Ардчилсан нам бол Монгол төрийн тулгуур багана. Гэтэл одоо энэ намыг удирдаад явах дараагийн үеийн бүх хүнийг муу муухайгаар нь будаад дуусгалаа.

Төрийн бүх томоохон компаниудыг хувьчлалаар авсан. Шинээр хийж бүтээсэн юм юу байгаа юм. Яасан шуналтай юм.

Махны квотыг хүртэл аваад Хятадуудад дамлаад зарж байна. Үмхийрсэн махны ард эднийх л байсан шүү дээ. Сүүлд сонсох нь ээ. Эмээлтийн махыг өөр чиглэл рүү, хойд айлын үйлдвэрлэсэн мах болгож гаргах төлөвлөгөө явж байна гэсэн. Эдийн засгийн хоригоос нь тойруулж. Улс орноо яасан хорлож ханадаггүй юм. Олон нийтэд дэлгэх юмнууд бий. Цаг нь арай болоогүй байна” гэжээ.