ШУУРХАЙ: Х.Баттулга АН-ын даргаас түр нэрээ татаж, түүнийг Ө.Шижир орлож С.Эрдэнэтэй зөвшилцлийг ӨНӨӨДӨР эхлүүлэхээр болжээ

ШУУРХАЙ: Х.Баттулга АН-ын даргаас түр нэрээ татаж, түүнийг Ө.Шижир орлож С.Эрдэнэтэй зөвшилцлийг ӨНӨӨДӨР эхлүүлэхээр болжээ

Өнгөрөгч долдугаар сарын 02 /2022.07.02/-ны өдөр болсон Ардчилсан нам /АН/-ын Их хурлын үеэр тус намын гишүүн Д.Алтанхуяг тайзан дээр гарч С.Эрдэнийг түлхэн унагаж, зодсон хэрэг гарсан.

ВИДЕО: 

-“АН-ЫГ ИТГЭМЖЛЭЛГҮЙГЭЭР С.ЭРДЭНЭ ТӨЛӨӨЛНӨ" ГЭСЭН ТОГТООЛЫГ ГАРГУУЛАХ ГЭЖ БАЙСАН ТУЛ Д.АЛТАНХУЯГ ТҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Учир нь тус хурлаар “АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг С.Эрдэнэд олго” гэсэн шийдвэрийг С.Эрдэнэ өөртөө гаргуулах гэж байсан тул Д.Алтанхуяг, “тус намын даргаар М.Тулгатыг сонгосон хэрнэ С.Эрдэнэ өөрөө АН-ыг төлөөлөх эрхийг авах гэлээ” хэмээн эсэргүүцэж тус үйлдлийг гаргасан байж болзошгүй байгаа юм. Тэгвэл долдугаар сарын 02-ны өдөр болсон дээрх хурлаар “АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг С.Эрдэнэ олгосугай” гэсэн тогтоолыг С.Эрдэнэ батлуулжээ. Ингээд тус тогтоолоо “АН­-ын Их хурлын шийдвэр” хэмээн Улсын дээд шүүх /УДШ/-д саяхан хүргүүлсэн бөгөөд шүүх хурлын тов гараагүй байгаа аж.

-“Х.БАТТУЛГА АН-ЫН ДАРГААС НЭРЭЭ ТҮР ТАТАЖ”, ТҮР ОРЛОХ ДЭД ДАРГАА ӨНӨӨДӨР ТОМИЛОХ АЖ-

Харин өнөөдөр /2022.08.18/ Х.Баттулгын АН-ын Их хурал болно гэж зарлагдсан байна. Тус хурлаар “АН-ын даргын бүртгэлтэй холбоотой УДШ-ийн асуудал”-ыг хэлэлцэнэ гэж байгаа.

Тэгвэл нарийндаа энэ хурлаар Х.Баттулга АН-ын даргаас нэрээ түр татаж, өөрийнх нь “үүрэг гүйцэтгэгч”-ээр ажиллах тэргүүн дэд даргаа томилох аж.

Харин тус тэргүүн дэд даргад нь Ө.Шижир, дэд даргад О.Алтангэрэл, Л.Түвдэндорж, Т.Пүрэвхатан, Б.Ганочир нарын хүмүүсийн нэр яригдаж байгаа бөгөөд эдгээрээс Ө.Шижир “үүрэг гүйцэтгэгч”-ийн ажлыг хийх гэнэ. Тодруулбал, тус “тэргүүн дэд дарга” нь Х.Баттулгыг оролж, “үүрэг гүйцэтгэгч”-ээр ажиллахын зэрэгцээ, "С.Эрдэнэтэй зөвшилцөх ажлын хэсэг"-т орж ажиллах аж. 

Мөн “АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх” эрхтэй болохоор УДШ-д хандсан С.Эрдэнийн хүсэлтийг ч маргаан үүсгэх байдлаар саатуулж магадгүй юм.

Учир нь улс төрийн намын дотоод маргаанд УДШ оролцох нь хуулиар хориотой тул “дотоод маргаанаа шийдээд ир” хэмээгээд АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөх гэсэн С.Эрдэнийн хүсэлтийг хангахгүй байх талтай. Мөн Х.Баттулга энэ үйлдлээрээ “би нэрээ татлаа. С.Эрдэнэ ээ чи нэрээ татчих. Үгүй бол АН-ын маргааныг цааш нь үргэлжлүүлье” гэсэн алхамыг ч хийж байж болзошгүй байна. Хэрэвзээ С.Эрдэнэ, Х.Баттулга нар АН-ын даргын төлөө өрсөлдөхөө больсон тохиолдолд тус намын үйл ажиллагаа цаашаа хэвийн үргэлжилнэ гэж тус намын гишүүдийн ихэнх нь үзэж байгаа аж. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө