Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сайд нараа ирэх долоо хоногт томилж, УИХ-д танилцуулахаар төлөвлөжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сайд нараа ирэх долоо хоногт томилж, УИХ-д танилцуулахаар төлөвлөжээ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас “Давхар дээл”-ийг зөвшөөрсөн агуулгаар шийдвэр гаргасан учир Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах үйл явц нээгдэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Засгийн газрын олонх сайд нараа солих мэдээлэл байгаа бөгөөд энэ сургаар дараагийн ээлжийнхэн идэвхийлэн гүйж, яриа хөөрөөгөө хийж байгаа гэх.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрын сайд нарыг солих ажлыг ирэх есдүгээр сарыг хүлээхгүйгээр ирэх долоо хоногоос эхлүүлэхээр болсон гэх мэдээлэл байна.

Тодруулбал, ээлжит бус чуулганыг энэ сарын 22-26-ны /2022.08.22-26/ өдөр хуралдуулах шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр гаргасан. Тиймээс ирэх даваа гарагт /2022.08.22/ ээлжит бус чуулган нээлтээ хийж, ҮАБ-тай холбоотой хаалттай мэдээлэл сонсоно. Үүний дараагаар намын бүлгүүд Цэцийн тогтоолтой холбоотой хуралдаж санал дүгнэлтээ боловсруулна. Дараагаар нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор “давхар дээл”-тэй холбоотой асуудлыг хэлэлцээд үдээс хойш чуулганаар оруулахаар төлөвлөгөөтэй байгаа аж. Ингээд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг мягмар, лхагва гаригаас чуулганы хуралдаанд танилцуулна төлөвлөгөөг гаргажээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ингэж яаравчилсан шалтгаан нь сайд нарын өрсөлдөөн ширүүсч зөрчил, тэмцэл рүү хөтөлж магадгүй мөн ирэх оны төсвийн төслийг боловсруулж эхэлсэн учраас есдүгээр сард цаг алдаж болохгүй гэж үзэж буйтай холбоотой аж.

Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сайд нарыг Засгийн газрын түвшинд батламжилж, захирамжаа гардуулсны дараа УИХ-д танилцуулж, тангараг өргүүлэх юм. 




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө