Дэлхийн шатрын олимпиадад түрүүлсэн Б.Мөнгөнзулыг Г.Занданшатар хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ

Дэлхийн шатрын олимпиадад түрүүлсэн Б.Мөнгөнзулыг Г.Занданшатар хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ

Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул саяхан болсон шатрын 44 дүгээр олимпиадад түрүүлж, алтан медалийн эзэн болсон билээ. Тэгвэл Б.Мөнгөнзулыг УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

Энэ талаар тэрбээр, “Б.Мөнгөнзул ШАТРЫН ОЛИМП-д АЛТАН медаль авч, 17 насандаа ОЛИМПЫН АНХНЫ АЛТАН МЕДАЛЬ-ийн эзэн болсон. Б.Мөнгөнзулдаа спортын өндөр амжилт хүсье” гэжээ.