Төрийн албаны шалгалтад тэнцэж нөөцөд бүртгэгдсэн ч дахин шалгалт өгдөг болсон

Төрийн албаны шалгалтад тэнцэж нөөцөд бүртгэгдсэн ч дахин шалгалт өгдөг болсон

Шалгалтад тэнцсэн залуус нөөцөд бүртгэгдсэн ч дахин шалгалт өгдөг зохицуулалпай болсон

Төрийн албаны зөвлөлөөс өчигдөр Ерөнхий шалгалттай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Төрийн албаны шинэ хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 1-эээс эхлэн мөрдөж эхэлсэн. Энэ хуулинд төрийн албанд анх орох иргэдээс Ерөнхий элсэлтийн шалгалт авахаар эаасан байна. Ерөнхий шалгалтын бүртгэлийг аравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл цахимаар /www.csc.gov.mn/ бүртгэж эхэлсэн байна. Нийтдээ 1800 гаруй иргэн бүртгэлд хамрагдсан.

Харин 5000 орчим иргэн үүнд хамрагдахаар хандсан байна. Ерөнхий шалгалтыг энэ оны арваннэгдүтээр сарын 11-25 өдрүүдэд эохион байгуулахаар Төрийи албаны зөвлөлөөс шийдвэрлэж Төв болон Салбар комисс байгуулагдаад ажиллаж байгаа юм.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Иргэдээс Ерөнхий шалгалтыг авахдаа

  • Нэгдүгээрт, Монгол улсын түүх, зан заншил нийгэм эдийн засагтай холбоотой асуулт,
  • Хоёрдугаарт, монгол хэл бичгийн шалгалт үүнд кирилл бичиг, үндэсний бичиг гэсэн заалтууд орно.
  • Гуравдугаарт. сэтгэн бодох чадварыг үнэлэх бөгөөд 10 ба түүнээс дээш оноо авсан иргэн тэнцэж, гурван жилийи хугацаатай нөөцөд бүртгэгдэнэ.

Бид төрийи албаны шалгалтын номондоо жишиг тестийг оруулж өгсөн. Өмнөх хуулиар нөөцөд бүртгэгдсэн иргэд шууд ажилдаа томилогддог байсан бол Төрийи албаны тухай хуулийн шинэчлэлээр шалгалтандаа тэнцсэн залуус нөөцөд бүртгэгдсэн ч дахин шалгалт өгдөг эохицуулалттай болсон” гэв




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө