С.Одонтуяа: “Давхар дээл”-ийн талаарх шийдвэрийг ҮХЦ дахин, дахин өөрчилдөг явдалд цэг тавигдлаа

С.Одонтуяа: “Давхар дээл”-ийн талаарх шийдвэрийг ҮХЦ дахин, дахин өөрчилдөг явдалд цэг тавигдлаа

Монгол Улсын Үндсэн хуулийн 39.1-д заасан “Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн “Давхар дээл”-ийн хязгаарлалтыг Үндсэн хуулийн цэц их суудлын хурлаараа “хүчингүй” болгосон.

Иймд Үндсэн хуулийн 39.1 дахь заалтыг өөрчлөн батлах шаардлага УИХ-ын гишүүдэд ирсэн тул энэ долоо хоногт ээлжит бус чуулган хуралдаж, өчигдөр /2022.08.25/ Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ­-ын нийт гишүүдийн дөрөвний гурав буюу 57 гишүүн дэмжсэн тохиолдолд баталдаг. Энэ талаар Үндсэн хуулийн 69.1-д, “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний гурваас доошгүйн саналаар батална” гэж заажээ.

Тэгвэл “Давхар дээл”-ийн хязгаарлалтыг цуцлах Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийг МАН-ын гишүүдээс гадна АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ш.Адьшаа, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Б.Бейсен, С.Одонтуяа нарын зургаан гишүүн дэмжсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа дэмжсэн шалтгаанаар ийнхүү тайлбарлажээ. Тэрбээр "1992 онд "ДАВХАР ДЭЭЛ БОЛНО" гэж ҮХЦ шийдвэр гаргасан,

  • 1996 онд АН ялахад "ДАВХАР ДЭЭЛ БОЛОХГҮЙ" гэж ҮХЦ шийдвэрлэн төрийн томоохон хямралыг үүсгэсэн,
  • 2000 онд МАН ялахад "ДАВХАР ДЭЭЛ БОЛНО" ГЭСЭН шийдвэр,
  • 2019 онд "ДАВХАР ДЭЭЛ болохгүй" гэсэн заалтыг ҮХ-даа оруулсан боловч,
  • 2020 оны 8 дугаар сард дахин шийдвэрээ өөрчилж "Давхар дээлийг" хүлээн зөвшөөрсөн.

Тэгвэл  өчигдрийн /2022.08.25/ УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн олон янзын будлиантай шийдвэр гаргадагт цэг тавьлаа" гэжээ. 




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө