Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулав

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулав

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр /2022.08.26/-ийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг эцэслэн батлав.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн УИХ дахь МАН-ын дэд дарга Ж.Сүхбаатар танилцууллаа. "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны хоёрдугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт дээр тулгуурлан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 85 дугаар зүйлд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дэг боловсрууллаа. Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны наймдугаар сарын 26-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед уг төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол  гараагүй тул УИХ-ын гишүүн Тогтохсүрэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39-ийн 22 дох хэсэгт заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 90.9 хувь нь дэмжлээ. УИХ-ын эрхэм гишүүдээ Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, эцэслэн баталж өгөхийг та бүхнээс хүсье" хэмээв. 

УИХ-ын гишүүдийн саналыг Байнгын хороо Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах санал гаргасныг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хурааж, нийт гишүүдийн 82.6 хувь дэмжив. Улмаар нийт гишүүдийн олонх буюу 38 гишүүн дэмжсэн тул төслийн эцэслэн батлах бэлтгэх хангуулахаар шилжүүлэв. Байнгын хорооны шийдвэрийг Монгол Улсын Их хурлын тухай хуулийн дэгийн тухай хуулийн 44-ийн гуравт заасны дагуу хуулийн төслийн эцэслэн батлах санал хураалтад Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг эцэслэн баталъя гэсэн томьёоллоор санал хурааж, нийт гишүүдийн 83.3 хувь буюу 40 гишүүн дэмжиж хуулийн төсөл эцэслэн батлагдав.