Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлт"-ийн бодлогыг хэрэгжүүлэх Эв, Эеийн ЗГ-ын бүтцийг Даваа гарагт танилцуулна гэв

Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлт"-ийн бодлогыг хэрэгжүүлэх Эв, Эеийн ЗГ-ын бүтцийг Даваа гарагт танилцуулна гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх Даваа гараг /2022.08.26/-т Засгийн газрын  шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг МАН-ын удирдах зөвлөлд танилцуулахаар болжээ. 

Тэрээр, Засгийн газрын шинэ кабинетынхаа бүтцийг "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх Үндэсний эв, эеийг хангасан бүтцийг боловсруулсан гэж байгаа аж. Улмаар ирэх Даваа гарагийн өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн боловсруулсан шинэ сайд нарыг дэмжих эсэх талаар шийдвэр гаргах бөгөөд үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах бөгөөд Мягмар гараг /2022.08.27/-т УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Харин "Үндэсний эв, эе" гэсний ард УИХ дахь АН-ын бүлгийн 2-3 гишүүнийг Засгийн газрын гишүүнээр танилцуулж магадгүй байна.  Бид үйл явдлыг эргэн мэдээлнэ.