Эрх баригчдын захиалгаар Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн “Давхар дээл”-ийг хориглосон буюу Засгийн газрын бүх гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг “хүчингүй” болгосон юм. Харин МАН хүний, өөрийн УИХ-ын гишүүдтэй наймаацан Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан нь Монгол Улсын түүхэнд урд өмнө нь байгаагүй улс төрийн ноцтой үйл явдал болж байна.
- О.ЦОГТГЭРЭЛИЙГ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА БОЛОХОД Ц.НЯМДОРЖ, Д.ДОРЛИГЖАВ НАР ТОХИРООГ НЬ ХИЙСЭН ГЭВ-
Тодруулбал, “УИХ дахь АН-ын бүлгийн дарга”-аар О.Цогтгэрэлийг сонгох замаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ш.Адьшаа, С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Б.Бейсен нарын АН-ын зургаан гишүүнээр эрх баригчид дэмжүүлсэн байгаа юм. Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүдийн дөрөвний гурвын санал буюу 57 гишүүн дэмжсэн тохиолдолд баталдаг хуулийн зохицуулалттай.
Энэ талаар Үндсэн хуулийн 69.1-д “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална” гэж заажээ. Гэтэл “Давхар дээл”-ийг хязгаарласан заалтыг “хүчингүй” болгосон Цэцийн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн 62 гишүүний долоон гишүүн нь дэмжээгүй, хуралдаа суугаагүй байгаа юм. Иймд тэдний оронд АН-ын зургаан гишүүнээр дэмжүүлж, О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар томилсон байж магадгүй байгаа юм.
Харин эрх баригчдын зүгээс УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй хийх улс төрийн энэ наймаа Засгийн газрын дөрвөн сайд өгөх байдлаар үргэлжлэх бололтой.
Тэгвэл Увс аймагт төрж, тус аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Мөн Увс аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга болгох тохиролцоог Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нар МАН-тай ярилцаж хийсэн талаар АН-ын гишүүд ярьж эхэлжээ.
-Л.ГАНТӨМӨРИЙГ АН-ЫН ДАРГА БОЛГОХ ТОХИРООГ Ц.НЯМДОРЖ, Д.ДОРЛИГЖАВ НАР ХИЙЖ БАЙНА ГЭВ-
Улмаар АН-ын талаар МАН-тай хийж байгаа Ц.Нямдорж, Д.Дорлигжав нарын тохироо тус намын даргаар Л.Гантөмөрийг томилох асуудлаар үргэлжилж байгаа аж. Сонирхуулахад, Л.Гантөмөр нь 1973 онд Увс аймагт төрж, улмаар 1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгссөн нэгэн юм.
Ингэснээр УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Увсын О.Цогтгэрэлийг томилуулж чадсан Увсын Ц.Нямдорж, Д.Дорлигжав нар АН-ын даргаар Увсын Л.Гантөмөрийг болгохоор МАН-тай ярилцаж байгаа аж.
Харин тэдний харилцааны талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Дорлигжав, Нямдорж хоёр гэж бие биенийхээ хэргийг дарж, хаацайлж, хуулиар түрий барьж мафижсан жинхэнэ МАНАН бүлэглэл” хэмээн мэдэгдэж байсан юм. Учир нь Д.Дорлигжав нь Увс аймгийн Зүүнговь суманд төрж, тус сумын дунд сургуулийг төгссөн бол, Ц.Нямдорж нь Увс аймгийн Малчин суманд төрж, тус аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгссөн нэгэн юм.