Ховд аймгийн засаг даргаар Э.Болормаа, Т.Дэлгэрсайхан нарын нэгийг сонгох ИТХ-ыг түр хойшлуулжээ

Ховд аймгийн засаг даргаар Э.Болормаа, Т.Дэлгэрсайхан нарын нэгийг сонгох ИТХ-ыг түр хойшлуулжээ

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан.

Улмаар тус аймгийн засаг даргаар Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх Э.Болормааг томилох шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан. Иймд өчигдөр /2022.08.26/ Ховд аймгийн Засаг даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Э.Болормаа болон заалнаас нэр дэвшүүлсэн аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нар өрсөлдөж, тодорхой шийдэлд хүрээгүй тул хурлыг даваа гаригийн 10.00 цаг хүртэл хойшилуулсан байна.

Гэрэл зургийг: Ховд.мн сайтаас ашиглав