БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин айлчлалынхаа эхэнд И Тэ Жүн эмчийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин айлчлалынхаа эхэнд И Тэ Жүн эмчийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин өнөөдөр /2022.08.29/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд буй. 

Тэрбээр ирсэн даруйдаа зайсан толгойн аманд байдаг И Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөжээ.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газраас 2001 онд “И Тэ Жүн эмчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн”-г Улаанбаатар хотноо байгуулсан бөгөөд тус улсаас манай улсад ирсэн зочид, жуулчид хүндэстгэл үзүүлдэг билээ. И Тэ Жүн эмч нь 100 гаруй жилийн өмнө Монголд эмнэлэг байгуулан, олон хүний өвчин зовлонг анагаасан эмч бөгөөд түүний дурсгалд зориулж, хөшөө, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан ажээ.




Өнөөдөр луу өдөр

16 цагийн өмнө