“Парис 2024” зуны олимпод Монгол улс оролцохгүй болох ЭРСДЭЛИЙГ Д.Жаргалсайхан Оростой хамтрах болсноор үүсгэжээ

“Парис 2024” зуны олимпод Монгол улс оролцохгүй болох ЭРСДЭЛИЙГ Д.Жаргалсайхан Оростой хамтрах болсноор үүсгэжээ

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан Олон улсын олимпын холбооноос гаргасан мэдэгдлийг зөрчжээ. Үүнээс үүдэж Монгол Улсын “Парис 2024” олимпт оролцох боломжгүй болох эрсдэл үүсээд байгаа аж.

Тодруулбал,  Олон улсын олимпын холбооноос 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдөр бүх гишүүн орнууддаа хандан "Украинд болж буй дайнтай холбогдуулан Орос, Белорусийн  тамирчид, албаны хүмүүсийг оролцуулахгүй байх"-ыг хүссэн мэдэгдэл гаргасан байна. Мөн Азийн олимпын зөвлөлөөс ОХУ-ын Кемерова хотод болох Азийн хүүхдийн өвлийн наадамд оролцохгүй байхыг бүх гишүүн орнууддаа уриалжээ. 

Тиймээс ч ОУОХ, Азийн олимпын Зөвлөлийн дээрх зөвлөмжүүдтэй холбогдуулан Монголын үндэсний олимпын хорооноос Биеийн тамир, спортын улсын хорооны даргад хандан “нөхцөл байдал сайжрах хүртэл” ОХУ-д спортын арга хэмжээ зохион байгуулахгүй байх, оролцохгүй байх ёстойг анхааруулсан байна.

Хэрэв тус тэмцээнд оролцвол олон улсын түвшинд үл ойлголцол үүсэж, “Парис-2024” олимпын наадам оролцох боломжгүй болно” гэх анхааруулгыг өгсөн аж. Гэтэл Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан эдгээрийг үл тоож, Владивостокт болсон хүүхдийн наадамд баг тамирчдаа оролцуулсан байна. Энэ нь Монгол Улсын “Парис 2024” олимпт оролцох боломжгүй болгох эрсдэлийг үүсгээд байгаа аж.