ОХУ-ын Владивосток хотод “Дорнын эдийн засгийн форум”-ын ээлжит VII чуулган зохион байгуулагдаж байна. Уг чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож буй бөгөөд өнөөдөр үг хэллээ. Түүний хэлсэн үгийг ЭНД ДАРЖ уншина уу.
Уг чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголыг нөхөрсөг харилцаатай улс гэдгийг онцлоод "Улс төрийн хувьд ч бид нөхөрсөг харилцаатай. Тиймээс бидний хооронд хэрэгжиж буй гэрээ хэлцлүүд өндөр түвшинд хэрэгжинэ гэдэгт итгэж, найдаж байна. Бидний хувьд үргэлж чухал байр, суурьтай байсан. Тиймээс бие, биенийхээ хамтын ашиг сонирхолд тулгуурлаж шийдвэр гарган гэрээ хэлцэл хийхээр өнөөдрийн уулзалтыг хийж байна гэж бодож байна" гэжээ.