“Алсын хараа-2050” сургалтад суугаагүй БХЯ, БХБЯ-ны ажилчдыг цалингийн 10 хувиар торгох чиглэл өгчээ

“Алсын хараа-2050” сургалтад суугаагүй БХЯ, БХБЯ-ны ажилчдыг цалингийн 10 хувиар торгох чиглэл өгчээ

Засгийн газрын өнөөдөр /2022.09.14/-ийн хуралдаанаас Батлан хамгаалах яам /БХЯ/, Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/-ны зарим ажилтныг цалингийн 10 хувиар торгох чиглэлийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд өгсөн байна.

Тодруулбал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг төрийн албан хаагчид болон иргэдэд сурталчилан таниулах үүднээс төрийн албан хаагчдыг сургалтад хамруулж байгаа аж. Иймд энэ сарын 9, 10 /2022.09.09-10/-нд БХЯ, БХБЯ-ны албан хаагчдыг хамруулжээ.

Гэтэл Батлан хамгаалах яамны албан хаагчийн 70 хувь, БХБЯ-ны хаагчийн 37 хувь нь л хамрагдсан байна.

Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж буй сургалтад суугаагүй албан хаагчдыг цалингийн 10 хувиар торгох чиглэл өгсөн хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Мөн тэрбээр төрийн албан хаагчид Засгийн газрын бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэхгүй бол ажил, албан тушаалаас нь чөлөөлөх хариуцлагын тогтолцоо байгаа гэдгийг дурдсан юм.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө