Сэтгүүлч М.Уянгыг ETV телевизийн захирал Ч.Даваабаяр эргэж очжээ

Сэтгүүлч М.Уянгыг ETV телевизийн захирал Ч.Даваабаяр эргэж очжээ

ETV телевизийн сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдал өвчнөөр өвдөж, БНСУ-д бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон билээ. Улмаар 120 сая төгрөгийн асуудал үүсч мэргэжил нэгт сэтгүүлч нөхөд нь аян өрнүүлэн хагалгааны төлбөрийг нь цуглуулж түүнд цаашид амьдрах итгэл хайрласан билээ.

Мөн сэтгүүлч М.Уянгад монголын ард түмэн халуун гараа сунгаж, хагалгааны зардлыг бүрдүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн. Тэгвэл сэтгүүлч М.Уянга мэс засалдаа амилттай орсон сайхан мэдээг түүний нөхөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Мөн ETV телевизийн захирал гэргийн хамтаар хүний нутагт хүнд хагалгаанд орсон сэтгүүлч М.Уянгад очиж мөнгөн туслалцаа үзүүлж, гарын бэлэг өгч уулзсан байна.

Энэ талаар түүний нөхөр Ц.Ариунболд бичихдээ: " Манай гэр бүлийн хүсэн хүлээж байсан өдөр өчигдөр тохиож, эхнэр маань Солонгос улсын "АСАН" эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаагаа хийлгэлээ. Гардан удирдсан эмчийнх нь хэлж байгаагаар хагалгаа маш амжилттай болсон гэсэн юм. Олон хүний ерөөл буянаар манай гэр бүлийн цаашдын амьдрал гэрэл гэгээтэй боллоо. Аз жаргал бялхсан энэ өдрүүд дээр баяр нэмж ББДХ-ны ерөнхийлөгч Ч. Даваабаяр, эхнэр Мөнхжаргалын хамтаар холоос биднийг зорин ирж ханийн минь ETV телевизийн хамт олны сэтгэлийн үгтэй захиаг, МOGOL үндэсний брэндийн хамт өгч, өөрсдөө хувиасаа дахин мөнгөн дэмжлэг үзүүллээ. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүс олон байсны ачаар миний хань М.Уянга хөл дээрээ босч, гэрэл гэгээтэй амьдрал ѳѳд алхах боллоо. Баярлалаа та бүхэндээ" хэмээжээ.