Улирлын томуугийн эсрэг вакциныг зорилтот бүлэгт хийж байна

Улирлын томуугийн эсрэг вакциныг зорилтот бүлэгт хийж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд зохион байгуулж байгаа билээ.

Тодруулбал, Улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдийг түлхүү хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эрсдэлт бүлгийн хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй/, эрүүл мэндийн ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулж байгаа юм.

Өчигдрийн байдлаар нийт 87,036 хүн дархлаалуулалтад хамрагджээ. Тэдгээрийн 7,103 эрсдэлт бүлгийн хүн, цэцэрлэг болон асрамжийн төв, эрсдэлт бүлгийн 73,199 хүүхэд, 5,666 эрүүл мэндийн ажилтан байсан бол үлдсэн 1,068 хүн нь сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлсэн аж.