С.Эрдэнэ, Х.Баттулга нарын томилсон ажлын хэсгийн “нууц уулзалт” өчигдөр дахин болжээ

С.Эрдэнэ, Х.Баттулга нарын томилсон ажлын хэсгийн “нууц уулзалт” өчигдөр дахин болжээ

Улсын дээд шүүх /УДШ/-ээс “АН-ын дарга бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн байхгүй” гэсэн тогтоол гарсан байдаг. Гэсэн хэдий ч С.Эрдэнэ болон Х.Баттулга нар өөрсдийгөө “АН­-ын дарга” гэх болсон.

Улмаар УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан АН-ын дарга шууд огцорсонд тооцогдох дүрмийн заалттай ч С.Эрдэнэ тус намын тамгыг хэнд ч өгөхгүй учир нь “Оросын тавиул Х.Баттулгад аваачаад өгчихнө” гэсэн утгатай мэдэгдэл хийсээр өдийг хүрсэн.

Гэтэл С.Эрдэнэ, Х.Баттулга нар өнгөрөгч долоо хоногийн Лхагва /2022.11.06/-аас эхлэн тус бүр зургаа, зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, хамтран ажиллах талаар “нууц уулзалт” хийж эхэлсэн байгаа юм.

Тэгвэл тус ажлын хэсгийнх нь “нууц уулзалт” өчигдөр /2022.11.06/ Ням гарагт болсон байна. Харин тус уулзалтад С.Эрдэнэ болон түүний томилсон ажлын хэсгийг ахалж байгаа Д.Эрдэнэсувд нар ирж оролцоогүй тул цаашид уулзалтаа “ямар түвшин үргэлжлүүлж байх талаар” санал солилцоод таржээ.