Б.Болор-Эрдэнийн дараагийн дэд сайдыг 30 хоногийн дотор НӨХӨН томилох хуультай

Б.Болор-Эрдэнийн дараагийн дэд сайдыг 30 хоногийн дотор НӨХӨН томилох хуультай

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ нь 2021 оны аравдугаар сарын 26-ны өдөр Саудын Арабын FII (Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачлага) сангийн зохион байгуулсан Хүмүүнлэгийн салбарын хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэгт  оролцох үеэрээ "Засгийн газрын хувьд залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлж ажилласан ч Орост сургууль төгссөн, хөгшин хүмүүс нь сорилт болсон" гэх агуулгыг ярьсан. 

Энэ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Д.Сарангэрэл, Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон нарын Үндсэн хууль зөрчиж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн агуулгатай ижил жишээ тул Б.Болор-Эрдэнийг мөн огцруулах ёстой гэх байр, суурийг олон нийтийн зүгээс илэрхийлсэн. Энэхүү шаардлагын дагуу Б.Болор-Эрдэнэ нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бөгөөд Засгийн газрын энэ сарын 09-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн юм. 

Тэгвэл Цахим хөгжил, харилцаа холбооны дараагийн дэд сайдыг 30 хоногийн дотор томилох хуулийн зохицуулалттай байна.

Тодруулбал, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 18.6-т Дэд сайдыг орон гарсан тохиолдолд 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. ЭНД ДАРЖ унших. Нөхөн томилогдсон дэд сайдын бүрэн эрхийн хугацаа тухай Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна гэж заасан байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ынхан уг албан тушаалд аль хэдийн өрсөлдөж эхэлсэн бөгөөд тойргийн гишүүд рүүгээ ярьж "Намайг дэмжээрэй" гэх болжээ. 

Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яам нь мөн дэд сайдгүй байгаа бөгөөд тус албан тушаалтанг томилохгүй гурван сар болж байгаа юм. Энэ нь Засгийн газрын тухай хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн зарим иргэдийн зүгээс хэлж буй. Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлөх эрх нь Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон эрх билээ. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө