БНСУ-ын Инчеон хотын тусламжаар Монгол хүүд хуруу салгах мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгсөн гэж мэдээлжээ

БНСУ-ын Инчеон хотын тусламжаар Монгол хүүд хуруу салгах мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгсөн гэж мэдээлжээ

БНСУ-ын Инчеон хотын тусламжаар төрөлхийн хуруу нь нийлсэн дөрвөн настай хүүд хийсэн хагалгаа амжилттай болсон талаар тус улсын хэвлэл онцолжээ.

Тодруулбал, өчигдөр Инчеон хотын хэвлэлийн албанаас мэдээлснээр “Монгол Улсын иргэн дөрвөн настай хүү нь төрөлхийн хуруу нь нийлсэн оноштой байсан бөгөөд хүүгийн ар гэрийнхэн нь гурван жилийн өмнө Инчеон хотын эмнэлэгт хандсан боловч тус хагалгаа нь хүнд хагалгаа тул хийх боломжгүй гэж буцааж байжээ.Түүнээс хойш Инчеон хотын захиргаа тус хүүг марталгүй анхааралдаа авч ковидын нөхцөл байдал дамжсаны дараа хүүгийн ар гэртэй дахин холбогдон хагалгаа хийлгэх боломжтой хэмээн Солонгост урьсан бөгөөд өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр /2022.10.30/ тус улсад ирж мэс засалд оржээ. 

Хагалгааны нийт төлбөр 25.3 сая вон байсан бөгөөд эмнэлгийн бүх зардлыг Инчеон хотын захиргаа болон эмнэлгээс хувааж гаргажээ.

Энэ талаар хүүгийн аав, “Миний хүү Инчеон хотын Намун эмнэлгийн төслөөр маш сайн эмчилгээ хийлгэж байгаад би баярлаж байна. Бүгдэд нь чин сэтгэлээсээ талархлаа” гэсэн байна.

Эх сурвалж: Seoul.ko