ВИДЕО: Автобуснаас бууж байсан хүүхдийг автомашин мөргөж, гэрлийн шон мөргөсөн осол гарчээ

ВИДЕО: Автобуснаас бууж байсан хүүхдийг автомашин мөргөж, гэрлийн шон мөргөсөн осол гарчээ

Автобусны буудал дээр нийтийн тээврийн хэрэгслээс бууж байсан бага насны хүүхдийг дүрэм зөрчсөн жолооч мөргөж, улмаар автомашинаа хажуугийн гэрлийн шон мөргүүлсэн гэх осол гарчээ. Энэхүү ослын дүрс бичлэгийг иргэд цахим сүлжээнд нийтэлсэн байна. Бичлэгт автобус буудал дээр зогсож байгаа нь харагдах бөгөөд замын хажууд нэгэн суудлын автомашин гэрлийн шон мөргөж, хүүхэд уйлах чимээ сонсогдох ажээ. 

ВИДЕО: 

Сүүлийн үед хувийн такси үйлчилгээ эрхлэгч зарим жолооч нар автобусны буудал дээр автомашинаа байрлуулж, нийтийн тээврийн зорчих хэсгийг хаах зөрчил гаргах болсон. Үүний улмаас автобуснууд зориулалтын буудалдаа бүрэн зогсож, зорчигчдоо аюулгүй буулгах боломжгүй болж, зарим тохиолдолд авто замын нэгдүгээр, хоёрдугаар эгнээнд зорчигчдоо буулгах нөхцөл үүсэж байгааг иргэд шүүмжилж буй. 

Иргэдийн зүгээс автобусны буудлыг зориулалтын бусаар ашиглах зөрчил нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг анхааруулж, холбогдох байгууллагууд хяналт шалгалтаа чангатгах шаардлагатайг хэлж байгаа юм.  Харин дээрх ослын талаар Тээврийн цагдаагийн алба болон холбогдох хууль сахиулах байгууллагаас одоогоор албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Иймд жолооч, зорчигч та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, хүүхэд болон явган зорчигчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаарахыг сэрэмжлүүлж байна.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө