С.Зоригийн хөшөөг МоАХ-ны байранд нүүлгэсэн хэргийг Соёлын яам шалгаж, компани болон засаг даргад хариуцлага тооцоод хэргийг "хаажээ"

С.Зоригийн хөшөөг МоАХ-ны байранд нүүлгэсэн хэргийг Соёлын яам шалгаж, компани болон засаг даргад хариуцлага тооцоод хэргийг "хаажээ"

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Төв шуудангийн урд байрлах сууринаас нь нүүлгэн, Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны байр руу нүүлгэсэн хэрэг өнгөрсөн долдугаар /2026.07.31/ сард гарсан.

ВИДЕО: 

Энэхүү үйл явдал нь ямар нэгэн зөвшөөрөлгүй явагдсан байдаг бөгөөд Хотын дарга Б.Пүрэвдагва "С.Зориг агсны хөшөөг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авалгүйгээр нүүлгэсэн. НЗДТГ-аас ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Нийслэл өмчөө хамгаална” хэмээн мэдэгдэж, зөвшөөрөлгүй нүүлгэсэн хөшөөг буцаан байршуулахыг үүрэг болгосноор хөшөөг хуучин байранд нь байршуулсан байдаг. Харин олон нийтийн зүгээс С.Зориг агсны хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэсэн хүмүүсийг олж тогтоон, хариуцлага тооцохыг шаардаж байв. 

Тэгвэл уг "хэрэг"-т С.Зориг агсны хөшөөг нүүлгэсэн аж ахуйн нэгж болон дүүргийн Засаг даргад хариуцлага тооцоод хэргийг "хаажээ". 

Тодруулбал,  Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг холбогдох зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн асуудлыг хуулийн байгууллага бус Соёлын яам шалгаж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцсон байна.

Тодотговол,  хуулийн байгууллагаас “Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчих” зөрчлийн шинжтэй үйлдэл" хэмээн үзэж, харьяаллын дагуу Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын яамны Салбарын хяналт-шинжилгээ,Үнэлгээ дотоод аудитын газар руу уг асуудлыг шилжүүлж, тус газраас С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлсэн аж ахуйн нэгжийг Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгосон гэх үндэслэлээр үндсэн цалинг нь гурван сарын хугацаанд 20 хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулжээ. Ингэснээр С.Зориг агсны хөшөөг нүүлгэсэн дээрх хэрэг "хаагдсан" байна.  




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө