ЧУУЛГАН: Шүүгчид улс төрчдийн хам хэрэгтэн

ЧУУЛГАН: Шүүгчид улс төрчдийн хам хэрэгтэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.02/ хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

ҮЗЭХ: 

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд асуулт, асууж үг хэлж байна. Улсын дээд шүүхийн шүүгчид Мөнхөөгийн Пүрэвсүрэн, Бадамдоогийн Ганболд, Нэргүйн Батчимэг нэр дэвшиж байгаа юм. 

М.Пүрэвсүрэн нь  Их засаг Олон улсын их сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. Төрийн албанд 18 жил, шүүгчээр 14 жил 10 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 10 жил ажилласан байна.  Харин Б.Ганболд нь  Их Засаг хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр,  магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 2000-2004 онд Их Засаг хууль зүйн дээд сургуульд багш, 2006-2008 онд Халх журам хууль зүйн дээд сургуульд багш,  2008-2014 онд Түшээ дээд сургуульд багш, 2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Н.Батчимэг нь 1998-2001 онд Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхэд туслах шүүгч, 2001-2010 онд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2010-2013 онд Дорноговь аймгийн шүүхийн шүүгч, 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах 2 дугаар шүүхийн шүүгч, 2015-2016 онд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2016 онд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус ажилласан. Нэр дэвшигч Н.Батчимэг нь төрийн албанд 24 жил 4 сар, шүүгчээр 24 жил 4 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 7 жил ажиллаж байгаа юм байна. Нэр дэвшигч Н.Батчимэгийн хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлагыг хангаж байгаа талаар мөн танилцууллаа.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР: Монголоор дүүрэн хулгай байна. Шүүхийн тогтолцоонд ард түмэн үнэхээр эргэлзэж эхэллээ. Та нар ажилладаггүй учраас иргэд, сэтгүүлчид, улс төрчид бид та нарын өмнөөс ажиллаж байна. Та нар ажлаа хийдэггүй таг учраас иргэд бухимдаж гутарч байна. Үүнд ямар үр дүнг гаргах вэ. Улс төрчдийн хам хэрэгтэн гэдгээ яаж тайлбарлах вэ. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудалд ямар үр дүн гаргах вэ. Улс төрөөс хараат бус байж чадах уу. НҮБ-ын шинжээчид "Танай шүүх тогтолцоо дампуурсан байна" гэсэн дүгнэлт гаргасан. 

НЭР ДЭВШИГЧИД: Нийгэмд шударга ёс тогтох ёстой, шүүх шударга байх ёстой, ард түмэн итгэдэг байх ёстой гэдэгтэй санал нэгдэнэ. Цаашид олон зүйл дээр эерэг эргэлт гарах байх гэсэн өөдрөг бодолтой байгаа. Нүүрсний хулгайн асуудал шүүх дээр ирсэн үгүйг би сайн мэдэхгүй байна. Шүүх нийгмийн сэтгэл зүйд автахгүйгээр хуулийн дагуу ажиллах ёстой. Тэгвэл шүүх хуулийн дагуу ажиллаж чадна. Улс төрчидтэй холбоо харилцаатай зүйлгүй. 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө