Морь унасан жагсагчдыг Сүхбаатарын талбай руу нэвтрүүлсэнгүй

Морь унасан жагсагчдыг Сүхбаатарын талбай руу нэвтрүүлсэнгүй

Нүүрсний орлогоос 44 их наяд төгрөг завшсан гэх албан тушаалтнуудын нэрсийг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд тав дахь өдрөө үргэлжилж байна. Харин өнөөдрийн жагсаал морь унасан иргэд оролцохоор ирсэн боловч, цагдаагийн алба хаагчид тэднийг төв талбай руу нэвтрүүлээгүй байна. Учир нь хотын даргын захирамжаар морь унаж Сүхбаатарын талбайд нэвтрэх нь хориотой бөгөөд, мөн жагсаалд оролцож буй иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж магадгүй хэмээж байгаа ажээ.