ШУУРХАЙ: "Жижиг тавантолгой"-д төлөөлөгч томилох, ГЕГ-ын дарга Б.Асралт нарыг чөлөөлөх эсэхийг өнөөдөр ЗГ-ын хурлаар хэлэлцэхээр болжээ

ШУУРХАЙ: "Жижиг тавантолгой"-д төлөөлөгч томилох, ГЕГ-ын дарга Б.Асралт нарыг чөлөөлөх эсэхийг өнөөдөр ЗГ-ын хурлаар хэлэлцэхээр болжээ

Засгийн газрын ээлжит буй хурал өнөөдөр /2022.12.09/ өглөө 09:00 цагт зарлагдсан байна.

Тус хурлаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцахын зэрэгцээ, “Тавантолгой” ХК буюу Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит тавантолгойд бүрэн эрхэт төлөөлөгч томилох, мөн Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нарыг албан тушаалтнуудыг чөлөөлөх эсэх, Коронавирус цар тахлын үед зарцуулсан төсвийг ил болгох зэрэг асуудлыг хэлэлцэхээр болсон талаар албан эх сурвалж мэдээллээ. Учир нь жагсагчдын зүгээс ГЕГ-ын удирдлага болон Ковидын үед зарцуулсан төсвийг ил болгохыг шаардаж байгаа юм.