СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачааны автомашины жолооч гүүрнээс унаж амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачааны автомашины жолооч гүүрнээс унаж амь насаа алджээ

Өчигдөр /2022.12.08/ Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Төв гүүр” гэдэг газар ачааны автомашин гүүрэн дээрээс хашлага мөргөн унаж, автомашины эд ангид хүн хавчуулагдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг хэргийн газар очиход “Портер” загварын ачааны автомашин гүүр /5 м өндөр/-ний хашлага мөргөж доош унаж жолооч Б /23 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг гарган сумын Эрүүл мэндийн төвийн бага эмчид хүлээлгэн өгсөн байсан ч тухайн иргэн эмнэлгийн байгууллагад очсоны дараа нас баржээ.