Т.Доржханд нүүрсний хулгайн алдагдсан боломжийн өртөг гэх 40 их наяд төгрөгийн задаргааг танилцуулав

Т.Доржханд нүүрсний хулгайн алдагдсан боломжийн өртөг гэх 40 их наяд төгрөгийн задаргааг танилцуулав

УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайн асуудлаар мэдэгдэл хийхдээ, өнгөрсөн хугацаан дахь нийт алдагдсан өртгийн боломж 40 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэнэ хэмээсэн. Харин нүүрсний хулгайн асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын Г.Ганболд тус тооцооллыг үгүйсгэж "Яагаад ч 40 их наяд төгрөг байх ёсгүй. Урьдчилсан тооцооллоор ийм дүн гараагүй" гэсэн юм. Энэ утгаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "УИХ-ын гишүүн Т.Доржханд гишүүнийг гэрчээр дуудаж, тооцоо судалгааг нь асуух хэрэгтэй" гэж хуулийн байгууллагынханд зөвлөөд байв.

Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийж өөрийн тооцооллын задаргааг Төрийн ордонд тайлбарлалаа. Тэрбээр 2012-2021 оны хоорондох хугацаанд судалгаа хийсэн байна.

Үүнээс:

  • Бүртгэлгүй хилээр гарсан, олборлосон нүүрснээс 3.1 их наяд төгрөг
  • Уурхайн амны болон хилийн үнийн зөрүүнээс 19.9 их наяд төгрөг
  • Нүүрсний тээврийн компаниудад холбогдох асуудлаар таван их наяд төгрөг
  • ЭТТ ХК-ийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан есөн офф-тейк гэрээнээс 12.8 их наяд төгрөг алдсан гэж задалж, танилцууллаа.

Нийт 41 их наяд төгрөг болж байна. Энэ нь улсын төсөвт 10.8 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжийг алдсан хэрэг хэмээв.

ҮЗЭХ: