Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүмүүсийн нэрсийг зарлах хүсэлтийг Ерөнхий прокурорт хүргүүлэхээр болжээ

Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүмүүсийн нэрсийг зарлах хүсэлтийг Ерөнхий прокурорт хүргүүлэхээр болжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүмүүсийн нэрсийг зарлах хүсэлтийг Ерөнхий прокурорт хүргүүлэхээр болжээ. 

Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр жагсагчидтай уулзах үеэрээ энэ талаар мэдэгдэв. Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий прокурортой уулзаж, нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүмүүсийн нэрсийг зарлах хүсэлтийг тавих гэж байна. Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар шалгагдаж буй хэргийн аль хэсгийг ил болгон мэдээлэх, эсвэл мэдээлэхгүй байх вэ гэдгийг шийдэх эрхтэй ганц хүн нь улсын Ерөнхий прокурор байдаг. Тиймээс Ерөнхий прокурорт хүсэлт гаргахаар болсон” гэлээ.