ВИДЕО: Залуусын боломжийг хулгайлж, Монгол төрийг хүүхдэдээ өвлүүлж буйг иргэд эсэргүүцэж байгааг Нямдоржийн хүү Анхбаяр ойлгох хэрэгтэй” гэжээ

ВИДЕО: Залуусын боломжийг хулгайлж, Монгол төрийг хүүхдэдээ өвлүүлж буйг иргэд эсэргүүцэж байгааг Нямдоржийн хүү Анхбаяр ойлгох хэрэгтэй” гэжээ

УИХ-ын гишүүн асан Ц.Нямдоржийн хүү, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаН.Анхбаяр саяхан өөрийн facebook хуудастаа, “Энэ Засгийн газар хуулийн хүрээнд ажиллах ёстой. Би ч бас бухимдаж байна, жагсмаар байна” гэсэн мэдэгдлийг нийтлээд удалгүй устгасан. 

Харин түүний мэдэгдлийг зарим иргэд олон нийтийн сүлжээд нийтэлсээр байгаа юм. Тэгвэл Н.Анхбаярын мэдээлэлд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Залуус өөрсдийнх нь боломжийг хулгайлж, тэгш шударгаар өрсөлдөж амьдрах боломжийг үгүй хийж, Монгол төрийг хувийн өмч мэт угсаа залгамжлуулан эзэн сууж үр хүүхдэдээ өвлүүлж буйг эсэргүүцэж жагсаж буйг Н.Анхбаяр ойлгох хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлжээ.