"Тавантолгой ХК-ийн орон нутгийн 51 хувийн хувьцааг улсад шилжүүлэхгүй" гэж П.Сайнзориг мэдэгджээ

"Тавантолгой ХК-ийн орон нутгийн 51 хувийн хувьцааг улсад шилжүүлэхгүй" гэж П.Сайнзориг мэдэгджээ

Өнгөрсөн Баасан гараг /2022.12.09/-т хуралдсан Засгийн газрын ээлжит бус хурлаар орон нутгийн өмчит Тавантолгой ХК-нд ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон.

Тэгвэл тэрбээр өөрийн facebooк хуудастаа, “Тавантолгой ХК-д эзэмшдэг орон нутгийн 51 хувийн хувьцааг төрд шилжүүлэх авах үйл ажиллагаа хийгдэхгүй” гэж мэдэгджээ.

Тэрээр мэдээлэлдээ, “Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомжийн хүрээнд 12 дугаар сарын 09-ний өдөр Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож, миний бие “Тавантолгой” ХК-д Монгол Улсын  Засгийн газрын онцгой бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Иргэд, олон нийт, ялангуяа Өмнөговь аймагт оршин суудаг иргэдийн дунд эргэлзээ төрүүлж буй зарим зүйлийг талаар нэмэлт мэдээллийг өгье.

  1. Орон нутаг 51 хувийн хувьцааг нь эзэмшиж буй орон нутгийн өмчит энэхүү компанийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлэх, авах үйл ажиллагаа хийгдэхгүй ээ.
  2. Бусад хувьцаа эзэмшигчийн ХУУЛЬ ЁСНЫ эрх ашгийг хөндөхгүй.
  3. Компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, ил тод болгоно оо. Ил тод, нээлттэй болгож байж улс, орон нутгийн төсөвт орох татвар, хураамж нэмэгдэх, компанийн орлого нэмэгдэх, цаашлаад Өмнөговь аймгийн иргэдэд очдог “үр өгөөж” сайжирна аа гэж үзэж байна.
  4. Бүртгэлгүй нүүрсний асуудал, ЭТТ-н тайлбайгаас нүүрс олборлож борлуулсан, нүүрс шатсан, шатаагүй гэх асуудлыг судалж нэг талд гаргаж шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авна. Тухайлбал санхүүгийн болон бусад чиглэлээр аудит хийлгэх ажлыг зохион байгуулна.

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээллээд явна” гэжээ.