"Үндсэн хууль"-ийг өөрчилж гишүүдийн тоог нэмээд, маргааш нь УИХ-ын ээлжит бус сонгуулийг зарлана /САНАЛ АСУУЛГА/

"Үндсэн хууль"-ийг өөрчилж гишүүдийн тоог нэмээд, маргааш нь УИХ-ын ээлжит бус сонгуулийг зарлана /САНАЛ АСУУЛГА/

Энэ оны хавар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/ оруулж, “УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, сонгуулийг холимог системээр хийдэг болох” асуудал эрчимтэй яригдаад намжсан.

Тодруулбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэн 152 болгож магадгүй байгаа бол, сонгуулийг холимог системээр хийж парламентын гишүүдийн заримыг улс төрийн намын жагсаалтаар тодруулна гэж байгаа. Мөн цаазын ялыг Үндсэн хуулиар бүрэн халах, төрийн сүлдийг шинэчлэх зэрэг асуудал яригдсан. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрх баригчид олноос нууж, хаалганы цаана ярьж магадгүй. Учир нь энэ талаар Үндсэн хуулийг өөрчлөх улс төрийн намуудын “Тунхаг бичиг”-т дурдаагүй ч, зарим хүмүүс энэ өөрчлөлтийг ярьж байгаа юм.

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД УИХ-ЫГ ТАРААХ ЭРХ БАЙХГҮЙ, ХАРИН УИХ-Д ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ОГЦРУУЛАХ ЭРХ НЬ БИЙ-

Тэгвэл өнгөрсөн долоо хоног /2022.12.06/-т, “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах санал гаргасан. Улмаар УИХ-ын ээлжит бус сонгуулийг зохион байгуулах талаар ч яриа хөөрөө нэлээн хүчтэй яригдсан” гэх мэдээлэл гарсан. Энд нэг зүйлийг хэлэхэд,  “Монгол Улс парламентын засаглалтай болохоос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн засаглалтай улс биш. Иймд УИХ тарахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шийдэх биш, харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцруулах эрх нь УИХ байгаа” гэдгийг хэлье.

Учир нь Үндсэн хуулийн 35.2-д, “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна” гэж заасан байдаг.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх мэдээллийг үгүйсгэж ҮХНӨ-ийг хийх шаардлагатай гэж мэдэгдсэн. Энэ утгаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын сонгуулийг холимог системээр хийж, гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудалд эрх баригчид тохирсон гэдэг нь тодорхой болж байна. Тодруулбал, МҮОНРТ зэрэг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Тогтолцооны өөрчлөлт” гэх хэлэлцүүлэг яваад эхэлсэн нь үүнийг илтгэнэ. Товхондоо, эрх баригчид нийгмийн сэтгэл зүйд “хөрс”-өө бэлдэж байгаа гэсэн үг.

-ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН ТУЛ УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЗАРЛАГДЛАА ГЭХ НЬ МАН-Д "ЗӨӨЛӨН БУУЛТ БОЛНО" ГЭДГИЙГ ТЭД ТООЦОЖ БАЙГАА-

Тэгвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь олон жил парламентын гишүүний суудалд “шунан, дурлаж” яваа хүмүүст боломж олгоно гэсэн үг. Нөгөө талаар Ардчилсан улс орнууд ковид болон Орос, Украины асуудал хурцадмал байгаа энэ үед тогтолцоогоо хамгаалахын тулд төрийн сонгуулиа хугацаанаас өмнө хийж байгаа. Үүнийг зарим судлаачид “Ардчиллаа хамгаалах бодлого” гэж тайлбарлаж байгаа юм. Энд саяхан ээлжит бус сонгууль нь болж өндөрлөсөн Казахстан улсыг дурдаж болно. Учир нь Монгол, Казахстан улсууд геополитикийн хувь ОХУ-ыг төв болон зүүн өмнөд Азийн орнуудаас хамгаалах “бамбай” улс гэх нь бий.

Энэ утгаараа Орос, Хятадын дунд орших жижигхэн Монгол Улс “Ардчиллаа хамгаалах”-ын тулд УИХ-ын ээлжит бус сонгууль хийх гэж байна гэж дүгнэж бас болно.

Нөгөө талаар УИХ, Засгийн газар энэ байдлаараа 2024 оны ээлжит сонгуулийг хүрэхэд хүндрэлтэй тул Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад, маргааш нь УИХ-ын ээлжит сонгуулийг зарлаж магадгүй байна. Учир нь “УИХ ажлаа хийж чадалгүй тарлаа” гэх нь МАН-д ашигтай юу, “Үндсэн хуульд өөрчлөлт орсон” тул УИХ-ын ээлжит бус сонгууль зарлагдлаа гэх нь МАН-д ашигтай юу гэдгийг эрх баригчид тооцож байгаа нь дамжиггүй. Учир нь тэдэнд Үндсэн хуульд өөрчлөлт орсон тул УИХ-ын ээлжит бус сонгуулийг зарлалаа гэх нь "зөөлөн буулт болно” гэдгийг тооцож байгаа.

САНАЛ АСУУЛГА: 

УИХ-ын ээлжит бус сонгуулийг 2023 онд хийх нь зөв үү?

Нийт: 0 саналтай

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв үү?

Нийт: 0 саналтай




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө