"Хонг Конгоос ирсэн Тайвань охид" гэх тайлбартай твиттер хаягт "Япон явахдаа ч халаасны хулгайчаас болгоомжлох хэрэгтэй. Бразилын Youtube сувгийн нэгэн алдартан Японд жуулчдын сонирхлыг татдаг "Цүкижи" загасны зах дээр бичлэг хийж байхдаа халаасны хулгайчийн зургийг санамсаргүйгээр авчээ" гэсэн тайлбартай дүрс, бичлэгийг нийтэлжээ.
Тус бичлэгт, "нэгэн эмэгтэй идэж буй зүйлийнхээ талаар тайлбарлан видео хийх үеэр түүний хажууд явсан настай эмэгтэйн цүнхнээс түүний ард явсан эрэгтэй түрийвчийг нь хулгайлан авч, гартаа барьсан хар өнгийн хувцас бололтой зүйлдээ нууж байгаа нь" бичигдэн үлдсэн байна.
ВИДЕО: Хулгай хийж буй дүрс бичлэг
現在連去日本也要小心扒手!
— 風暴士兵 ??Taiwan only (@dabowagaga) May 3, 2024
巴西YT網紅在日本著名景點築地魚市碰巧拍到扒手行竊的過程!
我有剪接放大慢動作,方便觀看。
猜猜盜賊是哪國人呢?☺️ pic.twitter.com/FGzDZM0PUJ
Харин тус мэдээллийн доор хүмүүс "халаасны хулгайчид аль улсын иргэд болох"-ыг тааварлаж, сэтгэгдэл үлдээжээ. Тухайлбал, сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн дийлэнх нь "хулгай хийж буй эрэгтэй бол хятад, монгол, япон хүмүүстэй төстэй байна" гэжээ. Мөн хулгай хийж буй эртэй хамт яваа бололтой "эмэгтэйн нүд нь аймшигтай" гэсэн сэтгэгдлийг үлдээсэн байна. Твиттер сүлжээнд одоогоор 650 мянган хүн үзээд буй тус бичлэгийн талаар Японы цагдаагийн байгууллагын албан ёсны мэдээлэл гараагүй, тус хэрэг хаана, хэзээ үйлдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.