СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дарханы замд гарсан ослын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн хүнд гэмтжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дарханы замд гарсан ослын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн хүнд гэмтжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд "Урьхан" зоогийн газрын ойролцоо өчигдөр /2024.05.09/ зам тээврийн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус ослын улмаас "Тоёота" Приус маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нэг иргэн нас барж, хоёр иргэн гэмтсэн харамсалтай хэрэг болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "тухайн осол Улаанбаатар-Дархан чиглэлийн замд буюу Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт тавдугаар сарын 09-ны өдрийн өглөө үүрээр гарсан" гэсэн юм. Иймд иргэд та бүхнийг холын замд зорчихдоо автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг хүргэлээ. 




ТЕНДЕРИЙН УРИЛГА

1 цагийн өмнө