"Прокурортой ял тохиролцож, хялбаршуулах журмаар хэргээ шийдвэрлүүлдэг байдлыг халах зохицуулалт"-ыг МАН-ын бүлэг хэлэлцэж байна

"Прокурортой ял тохиролцож, хялбаршуулах журмаар хэргээ шийдвэрлүүлдэг байдлыг халах зохицуулалт"-ыг МАН-ын бүлэг хэлэлцэж байна

"Нүүрсний" гэх хэрэгт холбогдсон хүмүүсийн зарим нь "Прокурортой ял тохиролцож", хэргээ хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Улмаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас хууль эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх, цаашид прокурортой ял тохиролцож, хэргээ хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэх тохиолдол гарсаар байх уу гэдгийг тодруулсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.  Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байгаа бөгөөд бүлгийн хурлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх, хэрэгт шалгагдаж байгаа хүмүүстэй ял тохиролцож, торгууль оногдуулдаггүй болох зохицуулалтыг яаралтай хэлэлцэн батлахаар ярьж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.




Өнөөдөр нохой өдөр

33 минутын өмнө