С.Амарсайхан: Мөргөцгийн асуудлыг хулгайлагдсан эсэх нь үнэн болохыг хөндлөнгийн экспертүүдээр хийлгэнэ

С.Амарсайхан: Мөргөцгийн асуудлыг хулгайлагдсан эсэх нь үнэн болохыг хөндлөнгийн экспертүүдээр хийлгэнэ

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн 450 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаад ирлээ. Нэн тэргүүнд Бүрэн эрхэт төлөөлөгчийг ажилд нь оруулж, удирдах албыг авсан.
 
Үүний хүрээнд хөдлөнгийн экспертүүдийг ажилд нь оруулж,тэсэлгээний ажил, уулын ажлын төлөвлөгөөнүүдийг харж, Төрийн өмчит аж ахуйн нэгж, "Тавантолгой" ХХК-ийн хооронд үүсээд байгаа мөргөцгийн асуудлыг хулгайлагдсан эсэх нь үнэн болохыг хөндлөнгийн экспертүүдээр хийлгэнэ. Мөн их хэмжээний нүүрс шатсан гэж байгаа. Нөгөө хэсэг нь исэлдсэн гэж байна. Үүнийг шалгуулна. Ухаад гаргасан нүүрс исэлдэнэ гэдэг ялгаатай. Ямар нөхцөл байдал үүссэнийг хөдлөнгийн экспертүүд  шалгаж, тогтооно.  Мөн БНХАУ-ын талаас бүх гэрээгээ бүртгэдэг. Түүний дугаар маш чухал. Манай гаалийн бүртгэлтэй мэдээлэл БНХАУ-ын бүртгэлтэй зөрдөг гэдэг. Тиймээс тус улсаас гэрээгээ татаж аваад мэдээлэл зөрж байна уу, үгүй юу гэдгийг тодорхой болгоно. Түүнчлэн хөндлөнгийн олон улсын Аудитын байгууллагыг оруулна. Төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан олон нийтийг эргэлзүүлсэн энэ асуудалд цэг тавих ёстой” гэлээ.