Д.Тогтохсүрэн: Байгалийн баялагтай холбоотой төрийн өмчийн менежментийг сайжруулах хэрэгтэй

Д.Тогтохсүрэн: Байгалийн баялагтай холбоотой төрийн өмчийн менежментийг сайжруулах хэрэгтэй

Өнөөдөр /2022.12.12/ УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Цаашдаа бид байгалийн баялгийн төрийн өмчийн менежментийг сайжруулахтай холбоотой асуудлыг авч үзэж байгаа. Нэг удаа ийм асуудал гарлаа гээд дараад орхих биш цаашдаа ийм зүйл гаргахгүй байх эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх ёстой юм. Энэ хүрээнд гурван хуулийг УИХ-д яаралтай хэлэлцэж үзэх хэрэгтэй гэж үзэж байна. Энд төрийн болон орон нутгийн хөгжлийн тухай хууль, төрийн өмчийн компаниудын тухай хууль, уул уурхайн бүтээгдэхүүнийг биржийн тухай хууль гэсэн хуулиудыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. Ирэх долоо хоногт батлах шаардлагатай. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр зөвлөмж гаргаад гэрээнүүд хийгээд яваад байгаа асуудал манайд сүүлийн 10 гаруй жил үргэлжилсэн. Энэний цаашдын эрх зүйн орчин боловсронгуй болгох хэрэгтэй байна. Ерөнхий сайдаас санал авсан. Энэ гэрээ байгуулахтай холбоотой асуудлаар ҮАБЗ-өөр биш хуулиар, ЗГ, УИХ шийддэг ийм л хэлбэрт орохгүй бол болохгүй юм байна" гэв.